СМАРТ-КРАФТ ХХК 2011 оноос эхлэн программ хангамж, электроник автоматик, HMI SCADA систем суурилуулалт, сэргээгдэх эрчим хүч, цахилгааны бүх төрлийн цогц шийдэл боловсруулах мөн цахилгааны төмөр самбар болон бүх төрлийн төмөр хийцлэлийн үйлдвэрлэл гэсэн чиглэлүүдээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь эрчим хүч, барилга, уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт зураг төсөл боловсруулахаас гадна дэлхийд алдартай шилдэг брэндүүдийн тоноглолын тусламжтай угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэх замаар хэрэглэгчдийнхээ таашаалыг хүртсэн цахилгаан автоматикийн чиглэлээр төрөлжсөн,салбартаа танигдсан компанийн нэг юм.

Компанийн хувьд 40 орчим ажиллагсадтай ба 80 орчим хувийг мэргэшсэн боловсон хүчин эзэлж харилцагч үйлчлүүлэгч нартаа чанартай найдвартай үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.

“Смарт-Крафт” ХХК нь “Оюу толгой” компаний ханган нийлүүлэгч, дэлхийн брэнд АВB болон LS -ийн монгол дахь албан ёсны төлөөлөгч, ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэгсэн компани юм.

Мэдээлэл алга байна.