Хийсэн ажилуудаас

Манай “Смарт-Крафт” ХХК нь өнгөрсөн хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлуудаас та бүхэндээ танилцуулж байна.

1. ЗАМЫН-ҮҮД ДЭД СТАНЦ

Хөрөнгө оруулагч: “Шигемицү Шожи” /Япон Улс/,
“Шарп корпораци” /Япон Улс/,
“Эрчимтээг” /МУ/
Захиалагч: “Нарантээг” ХХК

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт баригдсан 15мВТ-ын нарны цахилгаан станцыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбох 110кВ-ын 1 хэлхээт 32 ширхэг тулгуурын цэг бүхий 5921м ЦДАШ, мөн 110/10кВ-ын Замын-Үүд дэд станцын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Дэлхийд нарны эрчим хүчний нөөцөөрөө 2 дугаарт ордог Монголын говь нутагт баригдсан уг нарны цахилгаан станц нь жилд ялгарах хүлэмжийн хийг 833’750 тонноор, нүүрсний хэрэглээг 27’430 тонноор, усны хэрэглээг 202’000 тонноор бууруулсан байгаль орчинд ээлтэй ногоон төсөл болсон юм.

Монгол улсын эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулж, ирээдүй хойчдоо үлдэх их бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллаж байгаадаа манай хамт олон баяртай байна.